Үзэмчин

Үзэмчин гэдэг нэрийн гарлыг үзэмтэй газраас нүүн ирснээс тэгж нэрлэсэн гэх буюу

үзмэрч төлөгч байснаас ийм нэр олсон гэх ба үзүүртэй хурц шулуун гэсэн утгатай үгнээс гаралтай хэмээн янз янзаар тайлбарладаг.

Харин сурвалж бичгийн мэдээгээр Юан улсын Тайзу (Чингис) хааны 16-р үеийн ач Төрболдын хүү Боди-Алаг хааны 3-р хүү Онгон дуралын үед түүний эзэшлийг үзэмчин гэж нэрийдэн, баруун, зүүн хоёр гар болгон хуваан, XVI-XVII зууны заагт халхын Сэцэн ханд захируулжээ.

Дараа нь Өвөр монголд харъяалагдан байсаар Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.

Чингээд үзэмчинд хошуу сумын зохион байгуулалт хийхэд баруун гар нь “Их” үзэмчин, зүүн нь “Бага” үзэмчин хошуу гэгджээ.

Үзэмчин нь Өвөр Монголын Шилийн голын чуулганд харьяалагдан байгаад 1945 оны өвөл нэг хэсэг нь МУ-д шилжин ирж нутагласан байна.

Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирсэн бөгөөд баруун Үзэмчнээс цөөхөн айл иржээ.

Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан зүүн Үзэмчин нь 1946 онд засаг захиргаатай болж, Хэрлэнбаян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд үзэмчингүүд харъяалагдах болсон байна.

Нөгөө баруун Үзэмчинээс ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа суурьшжээ.

Үзэмчиний дотор халх өвөрлөгч, барга гарлын нэлээд тооны овог бий.

Үүнд: Хавхччин, Дөрвөд, Хайс, Түмчүүд, Тэмээчин, Халхчууд, Авгачин, Урианхай, Баргачууд, Боржигод, Бухшалжууд, Биргачууд, Хатагин, Өвчүүчин Галжуувариад, Чилингэр, Бууралтан, Хасаг, Борнууд, Бурга, Ухай, Ожоон, Баргажин, Цагаан аймаг гэх мэт. 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. egelhun | 2011-03-25 23:25:53
Сайхан бичлэг байна, мэдэхийг хүсэж байсан бичлэг байна. Одоо ч эднүүс маань цөөхөн байх даа.
2. egelhun | 2011-03-25 23:26:13
Сайхан бичлэг байна, мэдэхийг хүсэж байсан бичлэг байна. Одоо ч эднүүс маань цөөхөн байх даа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.